Миний цахим хуудсанд саатан зочилсон танд баярлалаа. Таныг энэхүү цахим хуудаснаас хэрэгтэй мэдээллээ авч, өөрийн санал бодол, өөр бусад ямар мэдээлэл авах хүсэлтэй байгаа талаараа бичиж үлдээнэ гэдэгт итгэж байна. Миний бие цахим хуудсаараа дамжуулан тантай санал бодлоо шуурхай солилцох болно.

Мөнхтөрийн Нарантуяа

Сайн байцгаана уу, 
Юуны өмнө өнөөдрийг хүртэл дэмжиж, урам зориг өгч ирсэн та бүхэндээ үргэлж талархаж байдаг шүү. 
УИХ-ын сонгуулийн 69-р тойрогт бие даан нэр дэвших эрхээ авсан тул албан ёсоор сонгуулийн хандивын дансаа нээлээ.

Та бүхний сэтгэлээсээ өгсөн мянган төгрөг ч сонгогчиддоо өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахад чухал нөлөөтэй юм. Би хандиваар цугласан нэг төгрөгийг ч ариг гамтай зарцуулж намайг дэмжиж байгаа хүмүүсийн итгэлийг алдалгүй тууштай зүтгэж, зорьсон зүйлээ ажил хэрэг болгохыг хичээх болно.

Хандивын дансанд цугласан мөнгө, түүний зарцуулалтын тайланг хуульд заасны дагуу гаргаж Сонгуулийн ерөнхий хороо болон олон нийтэд мэдээлэх болно.

Та шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга хэсэгт өөрийн овог нэр, регистрийн дугаарыг заавал бичээрэй.

Хандивын данс: ХААН БАНК 5163030250
Хүлээн авагч: Мөнхтөрийн Нарантуяа